Sunday, August 17, 2008

Гачууртад 2 хоног






JCI-ийн хэсэг бvлэг нєхєдтэйгээ 2 хонолоо. Сайхан байсаан. Бас би явахдаа нєгєє Ханхvvгээ авч явсан болохоор миний хувьд асуудалгvй сайхан л байлаа. Бид хотоос 10 цагт хєдлєх ёстой байлаа. Тэгээд би Ханхvvгээ єглєє эрт сэрээж авч явах болов. Тэгээд єглєє босгохын тулд єєрєє эхэлж босоод баасан утасдлаа. Гэтэл манай утсаа авдаггvй лав нам унтсан бололтой. Тэгээд арай гэж босоод над руу залгаад ашгvй уулзлаа даа. Тэгээд бидний эхний план бол гахайн фирм vзэх байсан юм. Тэгээд бvгд замдаа гарлаа. Зам зуур би л болсон хойно хvн амьтан хєгжєєгєєд л хєгжилтэй явсан. Гахайн фирм дээрч ирлээ шvv. Гэтэл манай ханхvv гэнэт гvн нойрноосоо сэрээд би хаана байнаа гэдэг байгаа. Гэнэт сэрсэн чинь гахайн фирм дээр л. Ингэхэд би хаашаа явахаа ч хэлээгvй манай хvн ч сонирхоогvй дагаад явчихсан байж. Тэгээд л гэнэт балмагдаад би хаана юу хийж байнаа гэж бодоод хєх инээд хvрч баахан инээлдэв ш дээ. Тvvнийг инээхэд би дуртай. Хайртай. Тэр инээхээрээ яаг л єхєєрдєм жаахан хvvхэд шиг цагаахан хєєрхєн эгдvvтэй болчихдогийн. Тэгээд бид шvхрээр буухаар гачууртын зvг жолоо мушгилаа. Тэгээд бид тэнд хорхог идэж салхи намдахыг хvлээнгээ гар бємбєг, хєл бємбєг тоглож цагийг єнгєрєєж байлаа. Гэтэл яасан орой нь салхи намдахгvй байсаар бидний хамгийн чухал план байхгvй болдог байна шд. Тэгээд бил оройжингоо хvvхэд насандаа очсон юм шиг данда хvvхдийн тоглоом тоглосон. Хэдийгээр тоглоом нь хvvхдийнх байсан боловч шийтгэл нь том хvнийх ke ke ke

Гадаа цэлмэг хєх тэнгэрт саран гийж, тvг тvмэн одод тэнгэрт тvгсэн сайхан намуухан орой байсан

Ер нь энэ 2 єдєр миний хувьд хамгийн сайхан амралт , хамгийн сайхан дурсамж болсон. Би бvгдийг єєрийнхєє гараар хийж, бvгдийг зоригтойгоор єєрчилж, єєрийн болгохыг тєлєє яаг тэр цаг мєчєєс эхэлсэн. Би алдаж байсан удаатай ч гэсэн єєртєє дэндvvд итгэлтэй байдаг болохоор бvгд миний хvссэнчлэн болдог. Энэ удаа ч бас болно гэдэгт итгэлтэй байна. єєрєє л залхчихгvй бол ш дээ.

No comments: