Ээждээ vнсvvлсэн єдрийг минь
Энэ л орчлонгийн цагаан нь гэе
Эргэх хорвоогийн гунигт тавилан
Элээж єнгийг нь бараан болговол яана
Хорвоод би хvн болж тєрсєн болохоор
Цагийн аяыг даган гунин баясна
Энэ бол алдаж онох хvний заяа нь
Асаж унтрах миний амьдрал
Хvний амьдрал хайр дурлал
Хvсэл мєрєєдєл, хагацал учралын нулимас
Халуун зvрх минь уяраад
Миний амьдрал мєрєєдєл
Чамтайгаа хайрлан дурлалцаж
vvрдийн хайрыг амласан єдрvvдэд
vзэсгэлэнт чамд толгой бєхийлгєж
єнчирч хоцорсон зvрх хэцvv
Толгодын дээгvvр шувууд буцахад
Тогтож чадахгvй би чинь зvvдлээд
Томоогvй гэнэхэн балчир насаа
Одоо бодоход гэгээн байж дээ
Хvний амьдрал хайр дурлал
Хvсэл мєрєєдєл, хагацал учралын нулимас
Халуун зvрх минь уяраад
Миний амьдрал мєрєєдєл
Алдаж онохын хэцvv орчлонд
Амьдрал намайг хvн болгожээ
Алдар хvнд намайг зовлон руу авч одно.........................
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
ene neeree uneheer goyo duu shuu.
Алдар хvнд намайг зовлон руу авч одно......................... bla bla bla
Post a Comment