Tuesday, September 30, 2008
Today is World Smile Day
Санаад гансраад л байхын
Sunday, September 28, 2008
Би чадахгvй нээ
...Дурлаагvй хэрнээ vнсэж зvрхэлсэн
Дурсах амтгvй уруулыг уучлаарай.
Дулаацах гэсэндээ л алганд чинь багтсан
Дураараа гєлмєгхєн гарыг мартаарай....
Хайранд чинь дvйцэхгvй доройхон цохилох
Хат суугаагй зvрхийг ойлгоорой.
Хvний хvслээр тоглож тэнэглэсэн
Харамсаж дуусахгvй сэтгэлийг єршєєгєєрэй
Энэ шvлгийг миний нэг мэдэх хvн бичсэн байна. Гэтэл энэ бvхэнд миний одоогийн байдал шингэжээ. Надтай гэрлээч гэж гуйхад нь энэ л хvн намайг дулаацуулж чадах юм байна гэж бодож байсанч, єєрийнхєє ганцаардлаас гарах гээд тэр хvний атганд тvр дулаацаж буйгаа мэдээгvй юм шиг байна. Тэр хvнд єдєр ирэх тусам найдвар тєрvvлээд, тэр хvнийг алж байгаагаа мэдсэнгvй ээ. Гэтэл миний сэтгэл харин тvvнийг биш миний ханхvvг нэхэх тэр агшинд гэнэт ухаан орох мэт бvхнийг бодитоор олж харлаа. Би яаж тэр хvнээс уучлалт гуйж, тэр хvнийг гомдоохгvйгээр холдох вэ? Туслаач би одоо яах вэ?
Thursday, September 25, 2008
Sanaa amrav
Wednesday, September 24, 2008
Шийдвэр
Босоод гадааг хартал нэг л бvvдгэр, саарал єдєр байна. Миний сэтгэл ч мєн адил тийм л байна. Миний хан хvv єчигдєр хєдєє явсан. Гэхдээ тэр надтай ярьсангvй єдєр нь мессенжердэж байгаад л шууд явчихсан. За яахавээ тэр минь л сайн яваад сайхан амраад сэтгэл санаагаа засаад ирвэл л болоо доо. Надад тvvнээс єєрийг бодох тэнхэл байхгvй байгаа бололтой. Зарим хvмvvс над шиг зvйлийг сонсоод баярлаад хєл нь газар хvрэхгvй байх байсан биз. Гэтэл би гэдэг хvн яав? тоглоом шоглоом болгоод л. Тэр нь юу вэ гэвэл надад єчигдєр нэг хvн гэрлэх санал тавьсан. Сайхан ч юм шиг аймаар ч юм шиг. Би огтхон ч догдолж баярласангvй. Тэр vед нь бvvр би тvvнийхээ л тухай бодож суусан байвал яах уу? Манай найз надад одоо шийдвэр гаргах цаг нь ирлээ гэж хэлсэн. Магадгvй тvvний зєв ч байж болох. Гэтэл би эцсийн шийдвэрийг гаргах гэж тэгтлээ яарахгvй байна. Учир нь миний шийдвэр хатуу байх учраас дараа нь єєрєє болон хайртай хvнээ гомдоож харамсах вий гэж айж байна. Би тvvнийг алдахыг хvсэхгvй байна. Тэр намайг vнэ цэнэтэй хvн болгохгvй байсанч хамаагvй. Би хажууд нь байж тvvний уйлахад инээхэд ганцаардахад євдєх зовоход хажууд нь байхыг хvсэж байна. Гэвч тэр ойлгох болов уу? Гэхдээ ойлгохгvй байсанч хамаагvй. Байнга дэргэд нь биш гэсэн зовлонтой тэр цагтаа намайг бодож намайг дуудаж байхад л болно. Гэтэл би надад хайртайх нь тєлєє нєгєє хvнээ гомдоож болно гэж vv? Гэтэл би бусдын хайрыг хvндлээд єєрєє яах билээ? Яагаад яг ийм хэцvv vед ийм байдалд ордог байнаа. Нээрээ бодоод байсан чинь урьд нь хэнч надаас НАДТАЙ ГЭРЛЭЭЧ гэж гуйж байгаагvй юм билээ. Дандаа л аясаараа нийлээд л болчихдог байсан байна лээ шvv. Даанч энэ санал цаг vеэ олсонгvй ээ. Яг будлиантай байх энэ vеэр таарчихлаа. Гэхдээ удахгvй шийдвэр гаргах цаг болсныг ойлгож байнаа. Гэхдээ хэцvv.
Tuesday, September 23, 2008
Сайн уу хонгор минь
Monday, September 22, 2008
Чаднаа, Чадийш дээ, Чадна за...
Урьд шєнє би цурам ч хийсэнгvй. Учир нь тэр над руу ярьсангvй бас холбогдсонгvйд, мєн урьд тєлєвлєж байсан ажлаа эхлvvлэх цаг нь болсныг мэдээд ханцуй шамлан орох болсондоо, мєн зуны халуун нар намрын хvйтэн салхины хавсаргаар дааран ханиад хvрч тvvндээ тvvртэн шєнєжингєє ханиалгасан даа. Гэтэл бас нэгэнт энэ vдэш чи унтахгvй юм чинь гэсэн шиг бас нэг нь надаас хайр асууна. Амьдрал дэндvv баян дэндvv хатуу дэндvv тоглоомтой. Нэгэнд нь дурлаад шатаж vхэх гэж явахад, нєгєє харин надаас хайр асуудаг, эсвэл нэгийг нь хайрласныхаа тєлєє зовж шаналан байхад нєгєєх нь надаас сэтгэлийг минь нэхнэ. Энэ шударга гэж vv? Намайг єєрийн хайрлахад єєр нэг нь гарч ирээд хайраа зарлах хэрэг байгаа гэж vv? Тэгвэл намайг хайрлаж байсан тэр хvн яагаад намайг єєр хэн нэгнийг хайрлахаас ємнє хайраа илчилж бас хайрлаж болдоггvй юм бол? Юм гэдэг бас л учиртай бас л хорлонтой. За тэр ч яахав сvvлийн vед дэндvv их цагийг хайранд зарцуулаад бусад ажлаа хаячихсан байнаа бодоод байсан чинь. Нэг найзынхаа ачаар тэр бvхнээ гэнэт ойлгоод нээрээ би чинь хvнийг хайрласан ч гэсэн ажлаа амьдралаа мартаж болохгvй шvv дээ гэж бодоод хаясан байсан ажилдаа орлоо. Ажиллах сайхан. Тэр тусмаа vр шимийг нь мэдрээд ажиллах бvvр сайхан. Хийж байгаа хийх гэж байгаа ажил маань vнэхээр сайхан болохоор хэрэв бvтээд миний хvсэж тєлєвлєж байсан шиг сайхан байж чадвал би хамгийн азтай хvн байх болно. Гэхдээ бvх хvчээ дайчланаа vvндээ. Энэ бол ганц миний ч биш зєндєє олон хvнийг баяртай байлгах, бас амьдралыг нь сайн сайхан болгох ажил болохоор би маш шургуй тууштай vнэнч ажиллах ёстой. Тийм болохоор одооноос ажил ихтэй байх учир юм бодож шаналж суух цаг зав багатай болох байх. Энэ нь ч дээр биз дээ. Нээрээ бас нэг хvслээ биелvvлэх гэж байгаа. Тvvнд зориулж шvлэг бичvvлээд бас тvvнийгээ амилуулах гэж байгаа. Чадвал бас єєрєє бvгдийг нь хийх санаатай байгаа шvv цаадах чинь. Надад vлдэх бодит дурсамж болог. За ингээд ажилдаа гарлаа их vйлсийн тєлєє ажиллахаар явлаа.
Sunday, September 21, 2008
Mash ix...........
Илvv хайртай
Тэрэнд намайг тэр хайрлахаас илvv хайртай
Тэрний єєрийгєє хайрлах сэтгэлээс илvv хайртай
Та нарын тэрнийг гэх халамжаас илvv хайртай
Тамтаггvй ихээр би тэрэнд илvv хайртайХайр гэдэгт тvvн шиг хайртай
Хайртай гэдэгт тvvний адилаар хайртай
Хардана тvvнийг єєрийн хайртай
Харамлана би тvvнийг єєрийн хайраас єєрийгєє танихгvй байна
Өнєєдєр бvхэл зvйл нэг л єєр єєрийнхєє биеэс нисээд одчихсон юм шиг
Христын сvмд будадын лам сууж байгаа мэт
Хорвоог гэрэлтvvлэх дуу хvний оршуулга дээр аялах мэт
Цэнгэг нуурын загас, муурын хажууд сэлэх мэт
Цэлмэг тэнгэрийн шувуу, эрх чєлєєтэй нисэхийг хvсэх мэт
Наран жаргаж, Саран гийхэд амьдрал эхлэх мэт
Нас ахих биш, нас цєєрєхдєє vхэлрvv ойртох мэт єєрийгєє би танихгvй байна
єєрєє би чинь хэн билээ?
Чи дэргэд байхгvй болхоор єнчин сэтгэлийг уйтгар нємєрнєє
Гомдол гунигийг манан бvрхсэн нvднээс
Гансран vгvйлсэн хайрыг чи хараач
хэлээч наддаа vнэн хайрын vгээ
Хvсэл сэтгэлд минь чи минь гэрэлтэхгvй гэж vv
Хэзээ хатгаж гандсан зvрхэнд
Хайрын хур шиврэх бол
Хэзээ Хэзээ
.....................................................................................................................
Яаг тэгэхэд би чамдаа анх дурлаж байсан юм уу
Чи надтай мэндлээд инээхэд миний сэтгэл зvрх догдолсоон
Тэгэхэд чи тэнгэрийн орны ихэмсэг гvнжхэн юм шиг
Дурлалдаа шатсан харцыг минь анзаарч харалгvйгээр зєрсєєн.
....................................................................................................................
Ядаж байхад яаг л надад зориулагдсан юм шиг дуунуудын. Хvн ер нь дурлахаараа хайрын тухай бvх дуунууд єєрт нь зориулагдсан юм шиг санагддаг байхаа. Бvх л дуу минитй хайрын тvvхийг vгvйлээд байх шиг санагдахын, бас зовлон бас жаргалыг тэр чигт нь буулгачихсан юм шиг л.
Thursday, September 18, 2008
Гэнэтийн бэлэг
Tuesday, September 16, 2008
Би аз жаргалтай нэгэн
Monday, September 15, 2008
Zugeer l saixan bayrluulaxsan gej l bodjiino.
Sunday, September 14, 2008
Tuesday, September 9, 2008
Амьдрал үргэлж сайхнаараа
Би одоо хvvхэд шиг хар муу муухайг юу ч мэдэхгvй гагцхvv эхийнхээ аавынхаа хайрыг мэдэрч байгаа нялх маамуу шиг баяр баясгалантай байна. Яаг л бурханы гараас хєтлєн алхаад бvх зvйл бvтээд, бvх зvйл санаснаар болоод байгаа мэт
Sunday, September 7, 2008
Шинэ долоо хоногийн мэнд хvргэнээ гэж
Дараа єдєр нь харин сэргэлэн арга бодож олоод овоо гайгvй унтав шдээ. Амралтын 2 єдєр тогоо шанага, гєлєг гээд л дууслаа. єє манай нэг найз харин єчигдєр охинтой болсон гэнэ. Манай нэг бас таньдаг залуу охинтой болоод охиндоо миний нэрийг єгнє гэж амлаад єгсєн. Надад маш сайхан санагдаж байсан. Харин энэ найз маань бас єгнє гэж хэлсэн. Хэ хэ надад бол Монголын бvх охидууд сайхан нэртэй байгаад нэр шигээ сайхан байгаасай гэж хvсдэг. Тийм ч болохоороо би найзуудаа охинтой болохоор нь миний нэрийг єгєєрэй гэдгийн. Над шиг нэртэй болоод над шиг єєртєє итгэлтэй, зориг дvvрэн амьдарч хvсснээ хийж харамсахгvй амьдраасай гэсэн дээ л дээ. Улс гvрэн ямар байх нь vзэсгэлэнтэ охидоос шалтгаалдаг гэдэг ч бас л ортой vг шvv. Гэнэт би орой бодлоо єєрєє хєєрхєн охинтой болчихоод яаж охиндоо єєрийнхєє нэрийг єгєх билээ гэж??? Тэгээд хєєрхєєн охинтой болмоор санагдаад, гэнэт маш их ганцаардав. Гэхдээ ч над шиг хvсснээрээ амьдарч байгаа хvнд энэ асуудал биш л дээ. Хvсэж байгаа хэдий ч дотроо бас арай болоогvй ээ гэсэн бодол давхардана. За тэрч яахав. Эртээ єглєє ирээд ордог хэдэн блогчдынхоо бичлэгийг унший гэж бодож ирсэн чинь нэгч хvн нэмж юм бичээгvй байхын. Завгvй байгаан байх даа манайхан. Гадаа бvvдгэр бvрхэг байгаа ч гэсэн миний сэтгэлд нэг л гал асаад дулаахан цоглог байхын. Яагаад юунаас болсоноо мэдэхгvй ч надад бол миний энэ байдал таалагдаж байна шvv. Хэ хэ єглєє босохдоо инээгээд сайхан хар кофе уусных юм болов уу. Хэ хэ.За за би чинь yahoo messenger дээрээ Чухам завгvй гээд тавьчихсан мєртлєє блогоо бичээд сууж байдаг. Одоо ажлаа хийе дээ. Аягvй бол єнєєдєр амжиж дуусахгvй юм болно.
Шинэ долоо хоногч сайхан эхэлж байна шvv.