Wednesday, September 24, 2008

Шийдвэр

Hi Hi Hi Hi
Босоод гадааг хартал нэг л бvvдгэр, саарал єдєр байна. Миний сэтгэл ч мєн адил тийм л байна. Миний хан хvv єчигдєр хєдєє явсан. Гэхдээ тэр надтай ярьсангvй єдєр нь мессенжердэж байгаад л шууд явчихсан. За яахавээ тэр минь л сайн яваад сайхан амраад сэтгэл санаагаа засаад ирвэл л болоо доо. Надад тvvнээс єєрийг бодох тэнхэл байхгvй байгаа бололтой. Зарим хvмvvс над шиг зvйлийг сонсоод баярлаад хєл нь газар хvрэхгvй байх байсан биз. Гэтэл би гэдэг хvн яав? тоглоом шоглоом болгоод л. Тэр нь юу вэ гэвэл надад єчигдєр нэг хvн гэрлэх санал тавьсан. Сайхан ч юм шиг аймаар ч юм шиг. Би огтхон ч догдолж баярласангvй. Тэр vед нь бvvр би тvvнийхээ л тухай бодож суусан байвал яах уу? Манай найз надад одоо шийдвэр гаргах цаг нь ирлээ гэж хэлсэн. Магадгvй тvvний зєв ч байж болох. Гэтэл би эцсийн шийдвэрийг гаргах гэж тэгтлээ яарахгvй байна. Учир нь миний шийдвэр хатуу байх учраас дараа нь єєрєє болон хайртай хvнээ гомдоож харамсах вий гэж айж байна. Би тvvнийг алдахыг хvсэхгvй байна. Тэр намайг vнэ цэнэтэй хvн болгохгvй байсанч хамаагvй. Би хажууд нь байж тvvний уйлахад инээхэд ганцаардахад євдєх зовоход хажууд нь байхыг хvсэж байна. Гэвч тэр ойлгох болов уу? Гэхдээ ойлгохгvй байсанч хамаагvй. Байнга дэргэд нь биш гэсэн зовлонтой тэр цагтаа намайг бодож намайг дуудаж байхад л болно. Гэтэл би надад хайртайх нь тєлєє нєгєє хvнээ гомдоож болно гэж vv? Гэтэл би бусдын хайрыг хvндлээд єєрєє яах билээ? Яагаад яг ийм хэцvv vед ийм байдалд ордог байнаа. Нээрээ бодоод байсан чинь урьд нь хэнч надаас НАДТАЙ ГЭРЛЭЭЧ гэж гуйж байгаагvй юм билээ. Дандаа л аясаараа нийлээд л болчихдог байсан байна лээ шvv. Даанч энэ санал цаг vеэ олсонгvй ээ. Яг будлиантай байх энэ vеэр таарчихлаа. Гэхдээ удахгvй шийдвэр гаргах цаг болсныг ойлгож байнаа. Гэхдээ хэцvv.

1 comment:

Особу said...

aay gerleh sanal? goyiin :)ataarhav hehe