Sunday, September 21, 2008
Амралтын 2 єдєр цэвэр агаарт сайхан л амарлаа. Хvvхдээ аваад найзуудтайгаа Тэрэлмж , Монгол шилтгээнд сайхан амарч байгаад л. Монгол шилтгээнд яасан их дурсамж vлдээ вэ. Тэр ганцхан єдєр бас саяхан байсан авч дэндvv урт хугацаа єнгєрєєд, бас дэндvv их дурсамж vлдээжээ. Тэр хаалгаар ороод л би тvvнийг санаж хаана хэрхэн зогсож байсан, намайг хаана тэврээд vнсэж байсан, манай єрєє рvv бусдаас нуугдан хирхэн хєтлєн алхаж байсан, тэдний єргєєнд хоноод єглєє нь єрєє рvvгээ яаж гvйж байсан гээд бvгдийг нь яаг тэр vед болж байснаар нь юу vлдээлгvй бvгдийг нь санаж байсан. Санахад сайхан байсан боловч бас яагаад ч юм зvрх минь євдєж байсан. Ресторанд нь ороод хоол идэж байхдаа тvvний сууж байсан ширээ, миний сууж байсан ширээ тэр над руу яаж харж байсан, тэгээд над руу залгаад юу гэж хэлж байсныг нь бvгдийг нь санаж найздаа хэлэхэд тэр намайг чи ингэтлээ дурлаж болохгvй чи бvvр дурлах биш хайртай болчихсон байна. Миний найз ингэх тусмаа л єєрєє зовно шvv гэж анхааруулсан. Гэтэл энэ vнэхээр дурлал байсан бол би зvгээр л шохоорхоод л бvхнийг бvтсэн ч бvтээгvй ч дуусгаж чадах байсан биз. Гэтэл би тэр хvнийг эд эс бvхнийг нь мэдэрч, эд эс бvхнээр нь санаж, ангаж, цангаж байна шvv дээ. Нэг vг хэлэхдээ намайг ингэж хэлэхэд тэр хvн ингэж хэлээд намайг vнсэж байсан, тэр хvн надад ингэж хэлж байсан эсвэл ингэж хэлэх байсан. Яаг тэр намайг ингэж эрхлvvлж, vнсэж эрхлvvлж, аргадаж, энхрийлж байсан гээд л тvvний хааяахан гаргадаг муухай аашийг нь хvртэл санаад, санахдаа жаргаад, бас ганцаардаад. Яаг тvvний минь энэ сайхан гээд хэлчих зvйл байхгvй ч гэсэн тvvнийг хайрлаад санаад бас хамт байхдаа л аз жаргалтай байхын. Хамт байхгvй мєч бvрийг би яасан их тэвчиж байгааг даанч хэнч ойлгохгvй мэдэхгvй магадгvй итгэхгvй биз. Одоо хvмvvстэй ажил яриад сууж байгаа бол яаг ийм байрлалаах суугаад тамхиа зуучихсан ингэж инээгээд гээд эсвэл тэр минь одоо яаг ингэж хэвтээд унтаж байгаа даа гэж бодоод. Гэвч энэ хvнийг хайрлахдаа би баяр баясгалангаар дvvрэнч бас айдас цєхрєл хамт байхын. Би тvvнийг санах, хvсэх, хайрлах, тэр бvv хэо єєрийнхєє дураар харах эрхгvй нэгэн ч юм шиг. Ийм хайр байж болох уу? Хэзээ би ийм энгийн мєртлєє ийм хvчтэй сэтгэгдэлтэй учирч байснаа санахгvй байна. Энэ vнэхээр миний амсах хайр мєн болов уу? Тийм бол би тvvнийгээ яаж удаан хугацааны турши хайрлаж, тvvнээрээ удаан хайрлуулах вэ? Гэхдээ би нэг зvйлийг маш сайн ойлгосон. Ямарч сайхан тасарчихсан хvн байсан хvний олон жил ханилсан хvнтэй єрсєлдєж тэр хvний дайнд хvрнэ гэдэг vнэхээр хэцvv асуудао гэдгийг ой тойндоо ортол ойлгосон. Тvvнийг эхнэрээ мартаж чадаагvй байгааг мэдсээр байж надад шаардах, тулгах, бас санал тавих бас бvгдийг хvсэж байгаагаараа хийх эрх байхгvй ээ. Тvvнийгээ тэгж зовоож байснаа зvгээр холдоод ганцаардал дунд нь орхичихсон нь дээр биз. Би тvvний л дэргэд байвал би тvvний хувьд хэн байх нь хамаагvй ээ. Одоо надад сонголт угаасаа байхгvй. Би зєвхєн тvvнийг л аз жаргалтай байлгах бvхнийг хийнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment