Sunday, September 7, 2008

Шинэ долоо хоногийн мэнд хvргэнээ гэж

За сайхан амраад ороод ирлээ дээ гэж. Амралтынхаа єдрvvдээр аав ээжийнхээ гэрт нь 3 гєлєг харж єнжив шvv дээ. Уг нь их хєєрхєєн золиг гэж. Даанч нохой тэжээх ч бас л асуудал байна лээ шvv. Эхний єдєр бол унтаагvй. :(
Дараа єдєр нь харин сэргэлэн арга бодож олоод овоо гайгvй унтав шдээ. Амралтын 2 єдєр тогоо шанага, гєлєг гээд л дууслаа. єє манай нэг найз харин єчигдєр охинтой болсон гэнэ. Манай нэг бас таньдаг залуу охинтой болоод охиндоо миний нэрийг єгнє гэж амлаад єгсєн. Надад маш сайхан санагдаж байсан. Харин энэ найз маань бас єгнє гэж хэлсэн. Хэ хэ надад бол Монголын бvх охидууд сайхан нэртэй байгаад нэр шигээ сайхан байгаасай гэж хvсдэг. Тийм ч болохоороо би найзуудаа охинтой болохоор нь миний нэрийг єгєєрэй гэдгийн. Над шиг нэртэй болоод над шиг єєртєє итгэлтэй, зориг дvvрэн амьдарч хvсснээ хийж харамсахгvй амьдраасай гэсэн дээ л дээ. Улс гvрэн ямар байх нь vзэсгэлэнтэ охидоос шалтгаалдаг гэдэг ч бас л ортой vг шvv. Гэнэт би орой бодлоо єєрєє хєєрхєн охинтой болчихоод яаж охиндоо єєрийнхєє нэрийг єгєх билээ гэж??? Тэгээд хєєрхєєн охинтой болмоор санагдаад, гэнэт маш их ганцаардав. Гэхдээ ч над шиг хvсснээрээ амьдарч байгаа хvнд энэ асуудал биш л дээ. Хvсэж байгаа хэдий ч дотроо бас арай болоогvй ээ гэсэн бодол давхардана. За тэрч яахав. Эртээ єглєє ирээд ордог хэдэн блогчдынхоо бичлэгийг унший гэж бодож ирсэн чинь нэгч хvн нэмж юм бичээгvй байхын. Завгvй байгаан байх даа манайхан. Гадаа бvvдгэр бvрхэг байгаа ч гэсэн миний сэтгэлд нэг л гал асаад дулаахан цоглог байхын. Яагаад юунаас болсоноо мэдэхгvй ч надад бол миний энэ байдал таалагдаж байна шvv. Хэ хэ єглєє босохдоо инээгээд сайхан хар кофе уусных юм болов уу. Хэ хэ.За за би чинь yahoo messenger дээрээ Чухам завгvй гээд тавьчихсан мєртлєє блогоо бичээд сууж байдаг. Одоо ажлаа хийе дээ. Аягvй бол єнєєдєр амжиж дуусахгvй юм болно.
Шинэ долоо хоногч сайхан эхэлж байна шvv.

No comments: