Sunday, September 14, 2008
Тун завгvй л баахан гадуур гvйж, ТВ-ийн мэдээ энэ тэр уншаад, бас дээрээс нь цаг агаарын мэдээ энэ тэрийг хийх гэж махаа идлээ шдээ. Хvйтэн Студид 2 хоног л хєгєє чирлээ. Гэхдээ маш сонирхолтой сайхан байсаан. Ингэж зовж юм хийсэн хирнээ єєрєє тэр баяртаа оролцож чадаагvй ээ. Учир нь баяраас чухал арга хэмжээ давхардаад. Тэрэнд илvv их хvчээ хаясан. Тэгээд тэрэнд илvv их хvчээ хаясных миний хvсэж байсанчлан сайхан болж, сэтгэлд хvрч, баяр баясгалан дvvрэн байснаа нуух юун. Яагаад гэхээр би тэнд єєрийнхєє сэтгэлдээ хvлээн зєвшєєрсєн хvнтэйгээ хамт байсан болохоор, яагаад гэхээр би тэнд хамт олонтойгоо байх даа сэтгэл хангалуун дулаахан байсан болохоор, бас тэнд болж байгаа бvхэн шинэ сонин байсан болохоор. Улиран одсон 2 єдєр миний хувьд мартагдахааргvй сайхан єдрvvд байлаа. Сэтгэл санааны хувьд ч жаргалтай, бие махбодийн хувьд ч гэсэн кайфтай л байлаа. Тvvний сэтгэл, тvvний бие махбодь, тvvний сайхан бvхнийг нь мэдэрч, тvvндээ эрхлэн тэврvvлж, тvvний халуухан харцыг мэдрэх, тэр намайг цаг тутамд харж, байхгvй vед минь хайж байгааг мэдрэх vнэхээр сайхан байсаан. Бидний хооронд нэг л сайхан зvйл бий болчихсон байсан. Тэр над руу чи минь яасан ч хєєрхєн юм бэ дээ гэсэн харцаар намайг харж, нvдээ салгахгvй инээж суухыг харах жаргал биш гэж vv. Эсвэл тэр харцыг би буруу уншив уу? Хэ хэ тийм байсан ч хамаагvй гол нь би єєрєє л сэтгэл хангалуун байгаа нь болоо. Надад єєр юу ч хэрэггvй ээ. Зvгээр нь хэн нэгэн нт намайг харж, хайж, хайрлаж байгаа нь хангалттай. Тэр хvнийх байсанч хамаагvй, тэр тvр зуурынх байсан ч хамаагvй, тэр муу хvн байсанч хамаагvй ээ. Гагцхvv яаг тэр цаг мєчид л би тvvнд тэр надад бvхий л зvйлээ зориулж чадаж байгаа нь чухал. Би єдєр ирэх тусам татагдаад байх шиг, сайхан бvхнийг нь мэдэрчихсэн болохоор улам санаад ганцаардаад байнаа. энэ бvхнийг давах хvч мэдээж надад байгаа. Би давж чаднаа угаасаа. Гэхдээ би єєрєє зовох єєрийгєє шаналгах дуртай бололтой. Хэ хэ vvнээсээ кайф аваад л амьдардаг юм шиг л байна. Миний амьдралын баяр баясгалан бол одоогоор тэр л байна даа. Илvv єєрийг харахыг хvсэхгvй байна. Тэр байхад л хангалттай.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment