Та бvхэндээ ойрын єдрvvдэд болсон vйл явдлын тоймоос тоймлон хvргэхээр гээд эхлэнэ шvv дээ. Хэ хэ юу вэ гэж бодож байна уу. Ойрдоо би хийхийг хvссэн зvйлvvдээ санаандгvйгээр хийгээд байгаа. Бурхан намайг харж vзээд энэ бvхнийг цаанаас зохицуулаад байгаа юм шиг л. Зурагтын мэдээг нэг удаа болов уншиж vзэх юмсан гэж хар багаасаа мєрєєдєж байсан. Гэтэл тэр нь єчигдєрийн сайхан єдєр гэнэт тохиож би мэдээ уншлаа. Унэхээр хvнд хэцvv ажил хэдий хvсэж мєрєєдєж байсан нь болохоор vнэхээр таашаалтай байлаа. Би мэдээг уншиж байхдаа маш их сандарч байсан ч баярлах сэтгэл минь дотроо буцалж, сандрахтай минь хамт давцан байлаа. Гэхдээ би даваад гарсан. Би хийж чадсан. Хэдийгээр мэргэжлийн тvвшинд биш ч гэсэн би сайн хийсэн гэж бодож байгаа. Би єчигдєр бас санаандгvйгээр хэн ирснийг нь мэдэхгvйгээр цэцгийн баглаа авсан. Хэн гэдгийг нь мэдэхгvй тэр хvнд нь баярлалаа гэж хэлж чадахгvй байгаа ч гэсэн маш их баяртай байгаа. Бас єчигдєр миний хvсэн хvлээдэг хvн надад єєрийнхєє сэтгэлийг vгийг хэлж, бvгдийг нууж, бvгдийг єєрийнхєє шийдэж, бvгдийг vгvйсгэж байсандаа уучлалт гуйж, хамт байхыг хvсэж байгаагаа хэлсэн. Ер нь єчигдєр гадаа бvрхэг хvйтэн байсан миний хувьд хамгийн жаргалтай єдєр байлаа. Нэг зэрэг ийм олон сайхан мэдрэмж хvртэнэ гэдэг бол vнэхээр сайхан. Дэндvзv жаргалтай. Залуус маань над шиг хvсснээ хийж, хvссэн зvйлээ хvртэж мэдэрч алхаж чадаж байгаа юу? Энэ маш чухал шvv. Ургэлж єєртєє итгэлтэй байж, єєрийнхєє хvссэн замаар л алхаараа. Би та бvхэндээ бvгдэд нь хайртай шvv. Энэ бидний эрин vе гэдэг би баттай итгэдэг нэгэн. Тийм болохоор бvтээцгээе хийцгээе амьдарцгаая.
Би одоо хvvхэд шиг хар муу муухайг юу ч мэдэхгvй гагцхvv эхийнхээ аавынхаа хайрыг мэдэрч байгаа нялх маамуу шиг баяр баясгалантай байна. Яаг л бурханы гараас хєтлєн алхаад бvх зvйл бvтээд, бvх зvйл санаснаар болоод байгаа мэт
No comments:
Post a Comment