Monday, September 22, 2008

Чаднаа, Чадийш дээ, Чадна за...



Урьд шєнє би цурам ч хийсэнгvй. Учир нь тэр над руу ярьсангvй бас холбогдсонгvйд, мєн урьд тєлєвлєж байсан ажлаа эхлvvлэх цаг нь болсныг мэдээд ханцуй шамлан орох болсондоо, мєн зуны халуун нар намрын хvйтэн салхины хавсаргаар дааран ханиад хvрч тvvндээ тvvртэн шєнєжингєє ханиалгасан даа. Гэтэл бас нэгэнт энэ vдэш чи унтахгvй юм чинь гэсэн шиг бас нэг нь надаас хайр асууна. Амьдрал дэндvv баян дэндvv хатуу дэндvv тоглоомтой. Нэгэнд нь дурлаад шатаж vхэх гэж явахад, нєгєє харин надаас хайр асуудаг, эсвэл нэгийг нь хайрласныхаа тєлєє зовж шаналан байхад нєгєєх нь надаас сэтгэлийг минь нэхнэ. Энэ шударга гэж vv? Намайг єєрийн хайрлахад єєр нэг нь гарч ирээд хайраа зарлах хэрэг байгаа гэж vv? Тэгвэл намайг хайрлаж байсан тэр хvн яагаад намайг єєр хэн нэгнийг хайрлахаас ємнє хайраа илчилж бас хайрлаж болдоггvй юм бол? Юм гэдэг бас л учиртай бас л хорлонтой. За тэр ч яахав сvvлийн vед дэндvv их цагийг хайранд зарцуулаад бусад ажлаа хаячихсан байнаа бодоод байсан чинь. Нэг найзынхаа ачаар тэр бvхнээ гэнэт ойлгоод нээрээ би чинь хvнийг хайрласан ч гэсэн ажлаа амьдралаа мартаж болохгvй шvv дээ гэж бодоод хаясан байсан ажилдаа орлоо. Ажиллах сайхан. Тэр тусмаа vр шимийг нь мэдрээд ажиллах бvvр сайхан. Хийж байгаа хийх гэж байгаа ажил маань vнэхээр сайхан болохоор хэрэв бvтээд миний хvсэж тєлєвлєж байсан шиг сайхан байж чадвал би хамгийн азтай хvн байх болно. Гэхдээ бvх хvчээ дайчланаа vvндээ. Энэ бол ганц миний ч биш зєндєє олон хvнийг баяртай байлгах, бас амьдралыг нь сайн сайхан болгох ажил болохоор би маш шургуй тууштай vнэнч ажиллах ёстой. Тийм болохоор одооноос ажил ихтэй байх учир юм бодож шаналж суух цаг зав багатай болох байх. Энэ нь ч дээр биз дээ. Нээрээ бас нэг хvслээ биелvvлэх гэж байгаа. Тvvнд зориулж шvлэг бичvvлээд бас тvvнийгээ амилуулах гэж байгаа. Чадвал бас єєрєє бvгдийг нь хийх санаатай байгаа шvv цаадах чинь. Надад vлдэх бодит дурсамж болог. За ингээд ажилдаа гарлаа их vйлсийн тєлєє ажиллахаар явлаа.


Ажил хэрэгч, vзэсгэлэнтэй, дайчин, єєртєє итгэлтэй, чадварлаг сайхан бvсгvй гэж...

2 comments:

Муур said...

Амжилт хүсий^^

Anonymous said...

Thanks Muur naiz mini.