Thursday, September 18, 2008

Гэнэтийн бэлэг

Заяк би гэдэг хvн чинь хар морьтой ханхvvгээ баярлуулахаар бас vгvй хол газар туулаад ирлээ шvv дээ. Тэр минь тєрсєн єдрєєрєє хєдєє гадаа явах ажилтай байсан болохоор хєдєє очоод тэр сайхан єдрєєрєє ганцаардах вий гэж айгаад, тvvнийгээ ганцаардуулахгvйн тулд би араас хэлэхгvйгээр очиж баярлуулахаар гарсан юм. Уг нь намайг ирэхгvй юм уу гэж єєрєє эхэлж асуусан боловч ганцаараа яаж тэр хол явах билээ гээд болиулчихсан юм. Би гэдэг хvн чинь тvvнийгээ тэнд ганцаараа байгааг мэдсээр байж энд унтаж чадна гэж vv? Бусад vед магадгvй боловч тєрсєн єдрєєр нь битгий ганцаардаасай уйдахгvйгээр дандаа баярлаж инээж наргиж хєгжиж энэхvv єдрєє єнгєрєєгєєсэй гэж хvсэж байсан болохоор тэсэлгvй бvх зvйлээ хаяад араас явлаа. Тэнд очиход зєндєє анд найз нар маань байсан болохоор би ч газардахгvй гэдгээ мэдэж байсан. Очиход 2 нь намайг тосч аваад тэндээ л гайгvйд ордог буудалд буулгаад тэгээд орой хоол хамт идсэн. Даанч манай хvн тэнд оччихсон дээрээс нь би тvvнд хэлж болохгvй шvv гээд нєгєє хvмvvстэй vvрэг єгчихсєн байсан болохоор нєгєє хэд маань манай хvнтэй уулзаж, ярих асуудалтай бас хvлээж авахгvй бол болохгvй байсан болохоор би хоолоо идчихээд буудалдаа орж амрах болов. Харин тvvндээ яаж хэлж, гэнэтийн бэлэг барих билээ гэж зєндєє бодсон. Зам зуур тэрийг бодсоор л очсон. Харин замдаа жаахан даарсан болохоор хоолой таг болчихсон юун хvнтэй юм ярих манатай байлаа. Тэгээд манай хvн нєгєє хэдэн андуудтай чинь шєнєжингєє шоудах шинжиндээ ороод явчихав. Тэгэнгvvт нь би хvлээж байгаа шvv хонгороо гэсэн чинь намайг УБ-д хvлээж байгаа гэж хэлж байна гэж ойлгоод удахгvй очноо найз нь гэдэг байгаа. Тэгэхээр за энэ нєхєрч ер нь ойлгохгvй шинжтэй гэж бодонгуутаа найз нь буудлынхєє єрєєнд орон дотроо чамайгаа хvлээсээр л байна гэсэн чинь нєгєєх маань баярлаад Юу гэнээ тийм vv? гээд баярлаад За найз нь удахгvй очлоо гээд тэгж бид 2 чинь уулзаж учрав шvv дээ. Дэндvv сайхан тэр єдрийг би мартаж чадна гэж vv. Намайг эрхлvvлж, энхрийлэхэд нь би дуртай, надтай байхдаа баярладагт нь би дуртай, тэрэнд миний юм бvхэн таалагддагт би дуртай. Хэдийгээр бидэнд сайхан ирээдvй байхгvй байж болох ч би тvvнтэй хамт байхдаа дуртай. Магадгvй энэ хайр юм болов уу? Ямартай ч хvссэн зvйлээ хийж, тvvнийгээ баярлуулж чадсандаа би баяртай байна. Болдог бол цаг vргэлж хажууд нь байж баярлуулах юмсан. Энэ миний хvсэл болоод байна.

4 comments:

Муур said...

Би ч бас түүнийхээ дэргэд үргэлж хамт байж баярлуулахыг өөрөө бас аз жаргалтай байхыг л хүсээд байдаг болчиж.. Толгойд өөр зүйл алга өө

Anonymous said...

Гэвч бид бас хэтэрхий ингэж их хүсэж тусмаа илүү их алдаа гаргах магадлал өндөр юм шигээ. Гэхдээ бидний бүх зүйл, чиний миний хайр дурлал бүтэх болноо найз минь

Anonymous said...

yamar hun yum be harah yumsan. yaagaad urgeljilehgui baij magad gej?

Anonymous said...

Huuhed guai: Xe xe uy bna? Xarax bolomj oldoxgui l bolov uu daa naizaa. Xarin zurgiig ni bol xarj bno.Xir udaan ingej yvaxaa sain medexgui bnaa.Xusleer boldog xorvoo baisan bol ali bolox nasan turshdaa gal xaluuxan xairandaa amidrax baisan biz.