Tuesday, September 16, 2008

Би аз жаргалтай нэгэн


Би хамгийн азтай бас хамгийн аз жаргалтай нь байлаа. Учир нь бурхан надад тvvнийг бэлэглэсэнд би азтай. Тэр миний хажууд надтай хамт байгаад нь би аз жаргалтай байгаа. Тєрсєн єдєр нь єнєєдєр байсан боловч тэр маань єнєєдєр хєдєє явах байсан болохоор єчигдєр би бэлэгийг нь хvргvvлсэн. Гэхдээ маш гоё цаг мєчид гоё vед нь хvргvvлсэн байна лээ. Томчуудтай сууж байхад нь найз охиноороо тvvн рvv бэлэг сэлтийг нь хvргvvлсэн чинь vнэхээр SURPRISE болж чадсан байна лээ. Зvгээр л урилга энэ тэр хvргэж ирэх гэж байгаан байх гээд нэг их юм бодоогvй байсан тэр минь цэцэг очих тэр мєчид нvд нь томроод л бvvр балмагдаад баярлаад vнэхээр шоконд орсон гэж хvргэж єгсєн хvн маань хэлсэн. Хэ хэ би ганцхан vvнийг л хvсэж байсан юм. Тvvнийг гэнэт баярлуулахыг. Жирийн vед тvvнд юу ч єгсєн баярлалаа гээд авах боловч тvvн шиг хvнийг баярлуулах догдлуулах амаргvй гэдгийг би мэдэж байсан болохоор яаг тєрсєн єдрийг нь тохиолдуулаад баярлууулах догдлуулах бас балмагдуулахыг хvсэж байсанчлан хийсэн. Надад ч мєн адил vнэхээр маш их кайф байлаа. Тэр баярласандаа над руу шууд л нисээд ирсэн гээч. Хамаг ажлаа хаяад. Ирэхдээ тэр балмагдсан байдлаасаа гараагvй л байсан. Гэхдээ бид удаан ярилцаж суугаад тэр цаг vргэлж л баярлалаа хонгороо гээд л байсан. Тэр минь сvvлийн хэдэн жил ажил амьдралаасаа болоод маш их ганцаардмал байдалд дасчихсан. Хир барагийн зvйлд баярлахааргvй болчихсон нэг л том хvн болохоос хvйтэн хєндий байсан орон зайг нь бага ч гэсэн халуун дулаан орон зайгаар дvvргэх гэж хичээж байгаа намайг ойлгосон бололтой. Ингэж удаан энэ мэдрэмжтэйгээ явсан хvний хувьд vнэхээр балмагдахаар vйлдэл болсон нь мэдээж. Ямартай ч надад тусласан найздаа, намайг ивээсэн бурхандаа, надад хайртай тvvндээ баярлалаа.

No comments: